Cherreads

Chapter 1 - Part-1 "Хөөе"

Аав минь " Зөвхөн азгүйчүүд л Loy Krathong /Тайландын уламжлалт баяр/-д найзуудтайгаа явдаг юм. " гэж хэлдэг.

 Ах минь намайг Loy Krathong-д хамт явъя гэж хэлж чадахааргүй сул дорой гэж хэлдэг.

Харин найз маань.....

 "Хөөе"

Энэ бол найдвартай бүтдэг наргиан.

 "...."

 "Хөөе"

Хуурайшсан уруулаа долоон. Новш гэж. Одоо яах уу. Миний туршлагаар бол тэр над руу ингэж ширтэлгүй ямар нэгэн хариу үйлдэл ёстой байсан.

 "Манай найз чамд сайн."

Нүдээ анин, чангаар орилж орхилоо. Тэнгэрт " Loy Krathong " баярын салютны чимээ болон хүмүүсийн шуугиан дүүрэн байв. Бүгд л хостойгоо хамт Krathong хөвүүлж байлаа.Тэгэлгүй яахав, Их сургуулийн нэгдүгээр курс, над шиг ганц бие хүнд... энэ нь жаахан гунигтай байх нь аргагүй. Үгүй ээ, үнэндээ энэ нь үнэхээр дэндүү гутармаар байсан юм.

 "Найз?"

 "Аа, Тиймээ."

Хэн нэгэн түүнд хэлж байсан болов уу?

Тэр хэтэрхий эгдүүтэй юм. 

 "Намайг Buddy."

Зарим тэнгийг их сургуулийн анхны танилцах уулзалтаар дурлуулахаар хэмжээний эгдүүтэй.

Надтай ижилхэн өндөртэй хэрнээ л үнэхээр өхөөрдөм юм.

 

Тэр нэг л хайнга хувцасладаг мөртлөө дэндүү эгдүүтэй. Хэзээ ч индүүдэж үзээгүй болов уу гэмээр сургуулийнх нь хэлхгэр цамц, хичээлийн нээлтээс хойш ганц ч сольсонгүй юу гэлтэй хуучин муу пүүз... тэгээд бас талхаар хийсэн Krathong нандигнан барьсан тэр цонхигор цагаан гар.

"Аавын чинь найз гэнэ шүү, алив цаашаа!"

Панг!

 

Яг л зүрх рүүгээ буудуулчих шиг болов. Түүний шидсэн Krathong нүүрийг минь оноход тэр дургүйцсэн төрх гаргаж байлаа. Би тэр харцыг нь сайн мэднэ... Найзууд нь биднийг шоолж, шүгэлдэхэд эргэн тойрны хүмүүс бүгд бидэн рүү харав. Модны цаана нуугдаж байсан миний найзууд танилцах өдөрлөгийн гэрэл дундаас гарч ирээд, намайг шоолж байгаа нь илт. Яг тэр өдөр л бүх зүйл эхэлсэн юм.

"Duang! Зүгээр л дайраад үз, залуу минь!"

"Duaangg, хэлээч ээ! Орчин үеийн залуус чинь өргөн мөр, савхин гуталтай, зоригтой байдаг юм!"

Хичээл тарсны дараа хөгжим бэлдэхийг нь алсаас нууцаар харахаас цааш хэтэрсэн анхны өдөр. Орой бүр хоолны газрын арын суудалд суугаад, ижилхэн хоолоо удаан гэгч нь идэж байгаа түүний нурууг ширтэж өнгөрөөдөг байснаа больсон анхны өдөр.

"Тэгээд чиний нэрийг Buddy гэдэг юм уу, Duang гэдэг юм уу?"

"Duang."

Өөрийнхөө нэрийг хэлэх хүртэл ийм хэцүү байна гэж санасангүй.

"Тэгээд? Юу хэлэх гээд байгаа юм?"

"Чи... уурлахүй биз дээ?"

"Хоёулаа танилцаж, харьцъя гэвэл?"

Өөрийгөө дэлхий дээрх хамгийн тэнэг хүн шиг мэдэрсэн анхны өдөр. Ийм арчаагүй, ийм "cool" биш байгаад өөрөөсөө ичиж, түүний нүүр рүү хараад уучлалт гуйж хашхирмаар санагдаж байлаа.

Гэхдээ... тэр үнэхээр дургүйцэх болов уу?

Би эрэгтэй.

Тэр ч бас эрэгтэй.

"Арай шулуухан хэлж болохгүй байна уу?"

Би шүлсээ хүчтэй залгив.

"Qinn! Тайван бай, залуу минь!"

"Түүнийг битгий дээрэлхээд бай, зүгээр бай!"

Үүнээс илүү шулуухан хэлбэл би шууд л өвдөг сөгдөөд гэрлэх санал тавих байх шүү. Би ичсэндээ хамраа маажсаар... санамсаргүй түүний нүд рүү харчихтал зүрх минь яг л галзуу хулгана дээр суугаад доошоо нисэж байгаа мэт палхийгээд явчихав.

Бүх зүйл бүтэмжтэй болох эсэхэд эргэлзэхээ би болив. Учир нь оролдож үзэхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ.

"Би чамайг найрж болох уу?"

Би дотроо зуун удаа бодож, тооцоолж үзсэн. Эцэст нь түүнийг зөвшөөрөх эсвэл татгалзахаас өмнө зүгээр л хэлчихсэн нь дээр гэж шийдлээ. Үүний тулд цэцэрлэгт байхдаа Ээжүүдийн өдрөөр олон зуун хүний өмнө тайзан дээр бүжиглэхээс ч илүү зориг гаргасан юм.

Тэр миний хувьд тэрхүү тайзнаас ч илүү чухал байлаа.

"Үгүй ээ... өөрөөр хэлбэл, Duang чамайг найрах гэж байна."

Зуу гаруй хүн, өвдөг чичрүүлэм тайзнаас ч илүү догдлом мөч.

"Би бодлоо өөрчиллөө."

"Би зөвшөөрөл гуйж байгаа юм биш, зүгээр л мэдэгдэж байна."

Би дэндүү хуучинсаг байж магадгүй. Гэхдээ яахав...

"Тэгвэл чаддаг юм бол намайг гүйлгэж байгаад өөрийнхөө болгоорой."

Би ба тэр.

Дэндүү сайхан дуулдаг тэр.

Үргэлж дотуур байрандаа оройтож ирдэг, өглөө бүр нойроо сэргээх гэж хар кофе уудаг тэр.

Цаг агаар шиг тааварлашгүй тэр.

Яг тэр өдөр л... би түүний араас гүйж эхэлсэн юм.

Бидний яриа эхэлсэн тэр л өдөр.

More Chapters